Токиод шөнийн клубийн ажилтнуудаас шинжилгээ өгөхийг хүснэ
Японы нийслэл Токио хотын засаг захиргаа шөнийн клуб гэх мэт үйлчилгээний газрын ажилтнуудаас коронавирусний шинжилгээ тогтмол өгөхийг хүснэ гэж тус хотын захирагч Юрико Койкэ мэдэгдлээ.
“Токиод шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газруудад вирус тархаж буйг зогсоохын тулд хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм” гэж Ю.Койкэ Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Ясүтоши Нишимүратай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Японд нийгэм, эдийн засгийн хязгаарлалтуудыг өнгөрсөн сарын сүүлээр цуцалснаас хойш клубүүд болон шөнийн цэнгээний газруудтай холбоотой халдварын олон шинэ тохиолдол бүртгэгджээ. Гэсэн хэдий ч орон даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд ням гарагт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Японд тухайн өдөрт халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 17864 болжээ. Ю.Койкэгийн мэдээлснээр, Токиод ням гарагт халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдсэний зургаа нь дээр дурдсан газруудтай холбоотой байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.