“Brent” маркийн нефтийн үнэ 43 ам.доллар давжээ

“Brent” маркийн нефтийн үнэ 43 ам.доллар давжээ

Лондоны "ICE" бирж дээр “Brent” маркийн нефтийн ирэх наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.7 хувиар өсөж, 43.02 ам.доллар болсон байна.

Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сарын 6-нд нэг торх нь 43 ам.доллароос давж байв. Харин "WTI" маркийн газрын тос нэг торх нь 40.22 ам.доллароор арилжаалагдсан нь өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн үнээс 1.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Зургадугаар сарын 6-ны өдөр видео хурал хэлбэрээр зохион байгуулсан “ОПЕК +” бүлгийн орнуудын сайд нарын уулзалтын  үеэр олборлолтыг хоногт 9.7 сая торхоор бууруулах хугацааг долдугаар сарын эцэс хүртэл сунгахаар тохиролцсон билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.