Япон сансрын хогийг лазераар устгах хиймэл дагуул бүтээнэ

Япон сансрын хогийг лазераар устгах хиймэл дагуул бүтээнэ

Японы мэргэжилтнүүд дэлхийн тойрог зам орчим эргэлдэж буй пуужингийн хэлтэрхий зэрэг сансрын хог хаягдлыг лазерын тусламжтай устгах чадвартай хиймэл дагуул бүтээхээр зэхэж байна.

NHK сувгийн мэдээлснээр, Японы сансар судлалын агентлаг “SKY Perfect JSAT” хиймэл дагуулын холбооны оператор болон “Рикэн” байгалийн ухааны улсын хүрээлэнтэй хамтран энэ төсөл дээр ажиллаж байгаа аж. Төсөл ёсоор, хиймэл дагуул лазер туяагаар сансрын хогийг боловсруулж, агаар мандалд шатаах гэнэ. Энэ хиймэл дагуулыг ойрын гурван жилд сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. Японы сансар судлалын агентлагийн мэдээллээр, дэлхийн тойрог замд 10 гаруй см диаметртэй 20 мянга гаруй объект хог болон эргэлдэж байдаг гэнэ. Эдгээр хог нь ажиллагаатай хиймэл дагуултай мөргөлдөх аюултай байдаг аж.  

Энэ жил Япон улс Өөрийгөө хамгаалах агаарын хүчний сансрын шуурхай бүлэг байгуулжээ. Хорь орчим хүчний бүрэлдэхүүнтэй энэ бүлэг дэлхийн тойрог зам дахь хиймэл дагуулын аюулгүй байдлыг хянах, хог хаягдлын асуудлыг шийдэх үүрэгтэй. Үүнтэй зэрэгцэн Японы батлан хамгаалах яам хиймэл дагуулын аюулгүй байдлыг хянах тусгай радарыг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Радарыг Японы Хоншю арал дахь цэргийн баазад байрлуулах гэнэ. Японы Засгийн газар энэ төсөлд зориулан 4.4 тэрбум орчим иен зарцуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө 2020-06-08

Коронавируст халдварын үед зуны улиралд анхаарах зүйлс 2020-06-08

Бразилд нэг өдрийн дотор халдварын 19 мянга орчим тохиолдол бүртгэгджээ 2020-06-08

“Brent” маркийн нефтийн үнэ 43 ам.доллар давжээ 2020-06-08

Сүүлийн 24 цагт дэлхийд 112 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барчээ. 2020-06-08

Япон сансрын хогийг лазераар устгах хиймэл дагуул бүтээнэ 2020-06-08

ОХУ-ын иргэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрлээ. 2020-06-08

Норвег: Коронавирусийг лабораторид авсан байх боломжтой 2020-06-08

БНХАУ-ын уул уурхайн “Zijin MC” групп Төвөдийн зэсийн хоёр томоохон төсөлд хяналтаа тогтоохуйц хувьцааг худалдан авчээ. 2020-06-08

Шинэ Зеланд коронавирусний халдварын нэг ч тохиолдолгүй болсноо зарлажээ 2020-06-08

АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг улс халдварын тоогоороо тэргүүлсээр байна. 2020-06-08