ОХУ-ын иргэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрлээ.
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “өчигдөр /2020.06.07/ нийт 46 хүнд шинжилгээ хийхэд 45-д коронавирусний илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн ба 35 настай ачаа тээврийн нэг жолоочоос илэрлээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 194, эдгэрсэн 75 боллоо. ХӨСҮТ-д 119 хүнийг эмчилж байна. Үүнээс 103 өвчтөн хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д эмчилгээ ажиглалтад 155 хүн байна. Дараагийн үүргийн онгоцоо хүлээж авах бэлтгэлээ базааж байна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.