МҮОХ-той БНСУ-ын спортын байгууллагууд хамтран ажиллахаар болов
Монголын үндэсний олимпын хороо, БНСУ-ын Биеийн тамир, спортын удирдлагын холбоо болон Боксын хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар болов.
Талуудын өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БНСУ-ын БТСУХ-ны Ерөнхийлөгч Ким Жэ Хён болон Боксын хөгжлийн төвийн Дарга Ким Жү Ён нар баасан гарагт /2020.06.05/ гарын үсэг зурсан байна.
Уг санамж бичгийн хүрээнд МҮОХ болон дээрх байгууллагууд спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, 2 улсын тамирчид, дасгалжуулагчид, экспертүүд харилцан туршлага солилцох зэргээр олон талт хамтын ажиллагааг өрнүүлэхээр болжээ.
Мөн "O.R.S", "4WIN" болон "ENERBOOSTER" спортын брэндүүд энэхүү гэрээний хүрээнд өрнөх ажлуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.