Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ.

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ.

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулдаг билээ. Энэ хүрээнд өнөөдөр 2020 оны анхны хэлэлцүүлгийг “Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар” сэдвийн дор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын ахмадын холбоо, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар, судалгааны төв, хөндлөнгийн бие даасан эдийн засгийн судлаач, шинжээч, уул уурхайн салбарын төлөөлөл оролцов.

Сэдвийн хүрээнд тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон түүнээс гарах үр дагавар, тэтгэврийн зээлгүй ахмадад дэмжлэг үзүүлэх эсэх асуудлаар талууд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал шийдвэр гаргасан болохыг мэдэгдсэн энэхүү хуулийн төсөлд Төвбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах ээлжит эрсдэл байгааг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Мөн Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчих эрсдэл үүсэж болзошгүй. Тодруулбал, Хөгжлийн банкны тухай хуулийн 12 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Баталгаа, батлан даалтыг энэ хуулийн 10.1.2- 10.1.5-д заасан шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрт гаргаж болно” гэж заасан. Уг заалтыг Хөгжлийн банк баталгаа гаргах тохиолдолд дээрх эрсдэл үүсэхээр байгааг хэлж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Археологийн судалгааны багт олгох САНХҮҮЖИЛТИЙГ нэмэгдүүллээ 2020-01-08

"The Hu" хамтлаг удахгүй Европыг зорино 2020-01-08

Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болголоо 2020-01-08

АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ 2020-01-08

Өнөөдөр НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ. 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ 2020-01-08

“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 2020-01-08

Малчдын төлөө - Малын хулгайчдыг овог нэр удам угсаагаар нь зарлая! 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд "Эрдэнэс силвер ресурс" бус толгой компани болон "Эрдэнэс Монгол" бонд гаргах уу 2020-01-08

"Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно" 2020-01-08