Өнөөдөр НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр

Өнөөдөр НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр

2019 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа өнөөдөр.

2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цаг хүртэл 2019 онд худалдан авалт хийсэн ebarimt-ыг бүртгүүлэх боломжтой.

2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43714 иргэнд гар утасны аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Иймд дээрх мэдэгдлийг хүлээн авсан иргэд 2020.01.08-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлах ёстой аж.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.