“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

2019 оны арванхоёрдугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машинтай нууранд живсэн нэг хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Харин 2020 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нуурын мөс зузаарч нэг метр хүрсэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус ажиллагааг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан нийт 38 хүн, найман техник хэрэгсэлтэйгээр явуулж, 10 тн ачаатай автомашиныг татаж гарган, эзэнд нь хүлээлгэн өглөө.

Аврагчид дөрвөн өдөр, гурван метрийн гүн, нэг метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болголоо 2020-01-08

АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ 2020-01-08

Өнөөдөр НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ. 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө болон гарах үр дагаварыг хэлэлцлээ 2020-01-08

“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 2020-01-08

Малчдын төлөө - Малын хулгайчдыг овог нэр удам угсаагаар нь зарлая! 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд "Эрдэнэс силвер ресурс" бус толгой компани болон "Эрдэнэс Монгол" бонд гаргах уу 2020-01-08

"Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлыг удаашруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно" 2020-01-08

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо 2020-01-08

Монголбанк үнэт цаасыг авч болно гэдэг тусгайлсан заалт оруулсан учраас хууль зөрчихгүй 2020-01-08