Олимпын аварга БНСУ-д загасны аж ахуйд ажиллаж байна

Олимпын аварга БНСУ-д загасны аж ахуйд ажиллаж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган коронавирусийн халдварын улмаас БНСУ-д түр хорионд ороод байгаа билээ. Гэвч тэрбээр зүгээр суухыг хүссэнгүй. Монгол залуучуудынхаа хамт загасны аж ахуйд ажиллаж байна. Энэ талаараа тэрбээр “Нутаг буцаж чадахгүй болохоор энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний Монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баярсал, гуниг харууслын алийг аваачхыг би таашгүй” гэж бичсэн байлаа.

Мөн “Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй, чадна” гэжээ.

Тэрбээр өдрийн найман цагаар ажлын таван өдөр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.