Чилийн Засгийн газар төсвөө хэмнэхийн тулд Элчин сайдын яамдуудаа хаах шийдвэр гаргажээ.

Чилийн Засгийн газар төсвөө хэмнэхийн тулд  Элчин сайдын яамдуудаа хаах шийдвэр гаргажээ.

Чилийн Засгийн газар төсвөө хэмнэхийн тулд Алжир, Грек, Дани, РумынСири дэх Элчин сайдын яамдуудаа хаах шийдвэр гаргажээ.

Элчин сайдын газруудаа оны эцэс гэхэд хаасан байх ёстойг дипломат төлөөлөгчийн газрын удирдлагуудад мэдэгдсэн байна.

Чилийн бүх Элчин сайдын газрын үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийсний дараа эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. Дэлхийн банкны мэдэгдсэнээр, Чилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эцсээр 4.8 хувиар буурах аж. Тус улсад зэсийн үнэ буурсны улмаас эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсээд байсан бөгөөд коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтууд нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.