АНУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо наймдугаар сар гэхэд 145 мянга давж магадгүй

АНУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо наймдугаар сар гэхэд 145 мянга давж магадгүй

АНУ-д шинэ коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо наймдугаар сарын 4 гэхэд 145 мянга давж магадгүй гэж Вашингтон муж улсын Их сургуулийн дэргэдэх Хэмжилт, шинжилгээний системийн хүрээлэн мэдээлжээ.

Дээр дурдсан хугацаа гэхэд АНУ-д 145728 хүн вирусний улмаас нас барж болзошгүйг хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн боловсруулсан загвар харуулсан байна.

Хэд хоногийн өмнөх тооцооллоор энэ үзүүлэлт 5000-аар  бага байсныг “Reuters” агентлаг тэмдэглэжээ.  Техас болон өөр хэд хэдэн муж улсад халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж буйтай холбоотойгоор урьдчилсан тооцооллыг нэмэгдүүлж шинэчилсэн байна. Одоогийн байдлаар АНУ-ын бараг бүх муж улсын эрх баригчид цар тахлын улмаас авсан хязгаарлалтын арга хэмжээг аажмаар сулруулж байгаа юм.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 1.95 сая хүн халдвар авч, 110 мянга гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.