ДЭМБ амны хаалт зүүхийг жагсагчдад уриалжээ

ДЭМБ амны хаалт зүүхийг жагсагчдад уриалжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБкоронавирусний цар тахал дэгдсэн үед амны хаалт зүүж жагсахыг бүх хүнд уриалжээ. Өнгөт арьст эрэгтэй Жорж Флойдыг нас барснаас хойш АНУ, Европт эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн юм.

“ДЭМБ тэгш байдлыг шаардаж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөнийг бүрэн дэмжиж байна. Бид бүх төрлийн ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцдэг. Дэлхий даяар эсэргүүцлээ илэрхийлж буй та бүхэнд аюулгүй байдлаа хангахыг уриалж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

“Жагсаалд оролцож буй хүмүүс бие биеэсээ дор хаяж нэг метрийн зай барьж, гараа угааж, ханиах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны хаалт зүүх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.

Т.Гебрейесус сүүлийн 10 хоногт дэлхий даяар өдөр тутам 100 мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэнийг онцлон хэлээд, хэдийгээр Европт нөхцөл байдал сайжирч байгаа боловч бусад оронд ноцтой болж байна гэж цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.