Монгол эх орноороо аялах аяллын хөтөч бэлэн болжээ

Монгол эх орноороо аялах аяллын хөтөч бэлэн болжээ

Урин дулаан зуны улирал эхэлж иргэд аялал зугаалгаар явахаар зэхэж байгаа бөгөөд ялангуяа Монгол орноороо аялах жуулчдад гарын авлага болох өргөн  мэдэээлэл бүхий танилцуулга гаргажээ.

Аялагч та утсандаа аваад явж болох энэхүү Монгол Улсын 21 аймаг тус бүрийн инфографикыг аяллынхаа хөтөч болгохыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлж байна.

Уг танилцуулгад тухайн аймгийн хүн ам, яс үндэс, малын тоо толгойноос эхлээд зорин очих газрууд, Төрийн хамгаалалттай газар нутгууд, сонголт хийж болох аяллууд, соёл өв, аймгийн онцлог, хамгийн хамгийн гайхамшигууд, нутгийн брэнд, тус орон нутагт дагах ёс заншлын талаар тодорхой мэдээлэл авах боломжтой аж. Мөн энэ аймгийн ховор ан амьтан, ургамлын талаар ч мэдээллийг оруулжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.