Казахстан улсаас иргэдээ татан авах тусгай онгоц хөөрлөө
УОК-ын шийдвэрээр хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байна. Энэ удаа БНКазУ-д байгаа иргэдээ татан авахаар МИАТ-ийн тусгай онгоц Улаанбаатар-Нурсултан чиглэлд өнөө өглөө хөөрлөө.
Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман удаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд,
- 06 дугаар сарын 10-нд Казакстан,
- 06 дугаар сарын 11-нд Токио,
- 06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
- 06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
- 06 дугаар сарын 18-нд Сөүл
- 06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.
Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна.
Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.