ОХУ-ын хоёр тамирчны тэмцээнд оролцох эрхийг удаан хугацаагаар хасчээ

ОХУ-ын хоёр тамирчны тэмцээнд оролцох эрхийг удаан хугацаагаар хасчээ

ОХУ-ын цанын харайлтын тамирчин Александра Кустова, өндрийн харайлтын тамирчин Александр Шустов нарыг допинг хэрэглэсэн хэмээн үзэж, удаан хугацаагаар тэмцээнд оролцох эрхийг нь хасчээ.

Александра Кустовын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд гурван тэмцээнд оролцохдоо нэг ч удаа допингийн шинжилгээнд хамрагдаагүй нь тогтоогдсон бөгөөд өөрийгөө хамгаалж, нотлох хангалттай мэдээллийг РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагт хүргүүлээгүй учир 18 сарын хугацаатай эрхийг нь хасч буй юм байна. Түүний эрхийг өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хасах шийдвэр гаргасан бөгөөд ирэх 2021 оны хавар дуусах ажээ.

Харин Александр Шустовыг допинг болон хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэх үндэслэлээр CAS буюу Спортын арбитрын шүүх буруутгаж, дөрвөн жилээр эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. РУСАФ буюу Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоо энэхүү шийдвэрийг хоёр хоногийн өмнө олон нийтэд танилцуулсан байна.

Ийнхүү түүний шийтгэл энэ сарын 5-наас эхлэн хэрэгжиж эхэлснээс гадна түүний 2013-2017 онд гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцсон байна. Уг нь тэрбээр 2010 оны Европын аварга, 2011 оны Парис хотод зохион байгуулагдсан танхимын Европын аваргын хүрэл медальт тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадад зөвхөн зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол бүртгэгджээ 2020-06-10

800 сая жилийн өмнөх олдвор Дарханы музейд хадгалагдаж байна 2020-06-10

Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 31.4 мянган эх амаржжээ 2020-06-10

В.В.Путин Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг Төрийн Думд өргөн мэдүүллээ 2020-06-10

Агаарын цэргийн хүчний штабын даргаар анх удаа африк гаралтай иргэнийг сонгожээ 2020-06-10

ОХУ-ын хоёр тамирчны тэмцээнд оролцох эрхийг удаан хугацаагаар хасчээ 2020-06-10

Африк гаралтай америк эр Жорж Флойдыг Хьюстон дахь оршуулгын газарт ээжийнх нь нойрсож буй газрын ойролцоо оршуулжээ. 2020-06-10

Хаврын тариалалтад дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмжийг 50 хувь хямдрууллаа 2020-06-10

Өвөрбайгалийн хязгаарт байгаа Дорнодын оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авна 2020-06-10

Эквадорын хэд хэдэн хот галт уулын үнсэнд дарагджээ 2020-06-10

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагдаж болзошгүйг оюутнууддаа анхааруулжээ 2020-06-10