Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагдаж болзошгүйг оюутнууддаа анхааруулжээ
Азийн орнуудаас Австрали улсыг зорин ирж буй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болзошгүй эрсдэлүүдийг харгалзан үзэж, анхааралдаа авахыг БНХАУ-ын Боловсролын яам оюутнууддаа уриалжээ.
“Коронавирусний цар тахлын үеэр Азийн иргэдийг ялгаварлан гадуурхсан тохиолдол Австралид нэг бус удаа бүртгэгджээ. Эдгээр эрсдэлийг тооцон үзэж, Австралид суралцах сонголтдоо болгоомжтой хандахыг Боловсролын яам хилийн чанадад суралцаж буй оюутнуудаа уриалж байна” хэмээн тус яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Ази гаралтай австрали иргэдийн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагдсаны улмаас Австралийн хүний эрхийн комисс, Ази гаралтай австраличуудын холбоо зэрэг байгууллагад хандсан хэдэн зуун тохиолдол бүртгэгдсэн тухай “South China morning post” сонин 5 дугаар сарын 30-нд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.