БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэний тоо 4812 болжээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 3 дугаар сарын 3-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 600-аар нэмэгдэж нийт 4812-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 7, Бусан хотод 2, Дэгү хотод 519, Гуанжү хотод 2, Кёнги мужид 2, Канвон мужид 1, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 3, Умард Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 61, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1 тохиолдол тус тус илэрсэн байна.
Одоогийн байдлаар 125851 (+16260) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 85484 (+13904) иргэний хариу сөрөг гарч, 35555 (+1756) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 34 (+3) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 28 (+6) иргэн нас барсан. Одоогоор 4750 (+591) иргэн тусгаарлагдсан байна.
Эх сурвалж: Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.