Коронавирусээр халдварласан монгол иргэн нас барсан тухай БНСУ-ын тал мэдээлжээ

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьянжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаад орон нутгийн цагаар өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээлжээ.
Монгол Улсын ГХЯ-ны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсныг тэмдэглэсэн байна. Түүнээс 2 дугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирусний халдвар илэрсэн бөгөөд талийгаачтай ойр байсан 6 иргэнээс шинжилгээгээр коронавирусний халдвар илрээгүй гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.