Гуравдугаар сарын 11-ний дотор БНСУ-д оршин суух виз нь дуусах иргэдийн анхааралд
Коронавирус /COVID-19/-ний тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг гуравдугаар сарын 11-ныг дуустал сунгасан. Тэгвэл энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа нь дуусаж буй аяллын “C-3”, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст хандах шаардлагатай.
Үүнд:
-Гадаад паспорт
-2/25-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/
-Өргөдөл
Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгөх бөгөөд тухайн байгууллага визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.
Түүнчлэн Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд ЭХЛЭЭД ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 утсаар;
-Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар;
-Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдохыг анхаарна уу.
Өөрийн харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг www.hikorea.go.kr цахим хуудасаар авах боломжтой. Дээрх асуудлаар Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулж болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.