БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-ны консулын хэлтэс түр ажиллахгүй

БНСУ-д суугаа Монголын ЭСЯ-ны консулын хэлтэс түр ажиллахгүй

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэс өнөөдрөөс буюу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болсныг мэдэгдэв.  

Итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Бусан дахь консулын газар цахимаар хийх аж. 

Иймд ЭСЯ-ны Бусан хотод суугаа консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна. 

Виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас: 010-8205-3464, 010-2723-3464-т хандана уу.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.