ЭСЯ: Халдвар авсан иргэд “Монгол таун”-аар үйлчлүүлээгүйг тогтоолоо
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж үйлчлүүлсэн иргэдээс (Монголд ирсэн хоёр иргэн) COVID-19 илэрсэнтэй холбогдуулан тус ЭСЯ-наас Сөүл хотын Юнсан дүүргийн Онцгой байдлын комисстой Олон улсын конвенц, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд COVID-19 вирусаар халдварласан хоёр иргэний БНСУ дахь ойрын төрөл садны хүмүүс болон ЭСЯ-ны бие бүрэлдэхүүнээс анхан шатны байдлаар COVID-19 халдвар илрээгүй.
БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Онцгой байдлын комисс болон Монгол Улсын холбогдох байгууллагуудын халдвар судлалын судалгааны үндсэн дээр эдгээр иргэд монголчууд ихээр үйлчлүүлдэг “Монгол таун”-аар үйлчлүүлээгүй болох нь тогтоогдсон болно.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.