МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭДЭЭЛЛЭЖ БАЙНА.
Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визээр түр оршин сууж буй хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг ЭСЯ-ны Консулын хэлтэст 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэж нэрсийг нь Улсын Онцгой Комисст хүргүүлсэн. Иргэдийн эхний хэсгийг тусгай үүргийн онгоцоор 3 дугаар сарын 15-нд Монголд хүргэсэн.
Дараагийн нислэг хэзээ хийгдэх вэ гэж иргэд ЭСЯ-наас асууж лавлаж байна. Улсын Онцгой Комисс нь тусгай үүргийн нислэгтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэдэг. Иймд хоёрдах удаагийн нислэг хийх шийдвэр гарахаар Улсын Онцгой Комиссоос хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ЭСЯ-наас фэйсбүк, цахим хуудсаар иргэдэд тухайн үед мэдэгдэх болно. Дараагийн нислэгт Консулын хэлтэст өмнө 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд дарааллын дагуу бүртгүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хамрагдана. Цаашид Улсын Онцгой Комиссоос гадаадад байгаа иргэдийг татаж авах шат дараалсан арга хэмжээнүүдийг авах тул Монгол Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар зэрэг төрийн байгууллагуудын өдөр тутмын албан ёсны мэдээллийг хүлээн авч, гэр бүл, найз нөхөд, ойр дотно хүмүүстээ хүргэнэ үү.
ЭХ СУРВАЛЖ-
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.