Ослоор нас барсан охин 6 хүнд амьдрал бэлэглэжээ

Ослоор нас барсан охин 6 хүнд амьдрал бэлэглэжээ
2016 онд Америк руу суралцахаар явсан Солонгос улсын иргэн Ким (18 настай) авто осолд орж ком-д орж эргэн сэргэх боломжгүй болжээ. Ингээд Ким-ын эцэг эх охиныхоо эд эрхтнийг амь нас нь хүнд байдалд байгаа 6 иргэнд хандивлан амьдрал бэлэглэсэн байна. Тэгвэл өнөөдөр /2020.01.20/ охины бөөр болон нойр булчирхайг суулгуулсан 20 настай Америк охин нас барсан охины гэр бүлийнхэнтэй уулзаж шинэ амьдрал бэлэглэсэнд талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Тэрээр 2 настай байхаасаа эхлэн чихрийн шижин өвчнөөр шаналж байсан бөгөөд 18 нас хүрэхэд нь түүний бөөр бүр мөсөн устсан байна. Тэрээр Ким охины гэр бүлийнхэнд “Охин тань надад зөвхөн бөөр, нойр булчирхайгаа өгсөн биш надад шинэ амьдрал бэлэглэсэн” гэжээ. Ким охины эцэг эх, охиных нь ачаар эрүүл чийрэг аз жаргалтай амьдарч байгаа хүмүүсээс байнга захиа авдаг, тэдний захиа биднийг тайтгаруулдаг” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.