БНСУ-д ажиллахаар ирсэн эмэгтэйчүүдийг хуурч, хүчээр биеийг нь үнэлүүлж байна

БНСУ-д ажиллахаар ирсэн эмэгтэйчүүдийг хуурч, хүчээр биеийг нь үнэлүүлж байна
Өнгөрөгч 17-ны өдөр Илсан хотод байрлах нэгэн массажны газарт Тайланд улсын 6-н иргэнийг хорьж хүчээр ажил эрхлүүлж байсан хэрэг гарчээ. Илсан хотын цагдаагийн газраас тус хэргийг үйлдсэн 50 настай А-г баривчлан шалгаж байгаа аж. А нь Тайланд улсын 6-н эмэгтэйг массажны газарт хорьж албан хүчээр ажиллуулж байсан бөгөөд эмэгтэйчүүдийн гадаад паспортыг хураан авсан байжээ. Эдгээр 6 эмэгтэйн нэг нь интернетээр нэг танилдаа хандаж хоригдож байгаагаа хэлж улмаар цагдаад дуудлага өгснөөр хэрэг илэрсэн байна. А нь өмнө нь хэд хэдэн удаа хууль бусаар Тай массажны газар хэмээх нэр дор хууль бус үйлдэл хийж байсан нь тодорхой болжээ. Мөн цагдаагийн газраас уг хэрэг болсон газарт зөвхөн массаж хийж байсан бус биеэ үнэлэлт явагдаж байсан байх магадлалтай тул үргэлжлүүлэн шалгахаа мэдэгдсэн байна. Ийм төрлийн гэмт хэрэг өмнө нь хэд хэдэн удаа Солонгос улсад гарч байсан бөгөөд гадаадад байгаа эмэгтэйчүүдийг интернетээр урхидан Солонгос улсад ирвэл алдартай дуучин болгож өгнө, мөрөөдлийг нь биелүүлнэ хэмээн хуурч авчран хүчээр биеийг нь үнэлүүлэх тохиолдол гарах болсон байна. Өнгөрөгч оны 7 сард гэхэд Бразил улсын 7 эмэгтэйг хууран Солонгос улсад авчран биеэ үнэлэлт явагддаг газруудад 2 сая воноор зарж улмаар биеийн үнэлүүлж байсан хэрэг олонд ил болж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.