Робот гар зохион бүтээжээ

Робот гар зохион бүтээжээ
Яг л хүний гар мэт чөлөөтэй хөдлөх боломжтой робот гар зохион бүтээжээ. Солонгосын техник технологи судалгааны газрын Ду Хён Мин ахлагчтай судалгааны баг өндөг хагалалгүйгээр зөөх, аливаа эд зүйлийг хайчлах зэрэг бидний өдөр тутамдаа гараа ашиглан хийдэг үйлдлүүдийг хийх чадвартай робот гарыг бүтээсэн байна. Тус робот гар нь 4 хуруутай бөгөөд 16 үеээс бүтээжээ. Бүх чиглэлд чөлөөтэй хөдөлгөж байхын тулд 12 ширхэг моторыг суурилуулсан байна. Мөн хурууны үзүүрт мэдрэгч суурилуулсан бөгөөд хүрч байгаа зүйлээсээ хамаараад хүчээ зөв хуваарилан барих чадвартай ажээ. Түүнчлэн өндөг шиг хагарахад амархан зүйлсээс эхлээд гөлгөр гадаргуутай зүйлсийг хүртэл барих чадвартай юм байна. Өмнө нь хийгдэж байсан робот гартай харьцуулахад уг роботын хөдөлгөөнийг удирдах хэсэг нь гарын алганы хэсэгт байрлажээ. Робот гарын жин 1 кг хэдий ч өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй зүйлсийг өргөх чадалтай ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.