Хятад улсад дэгдсэн нууцлаг өвчний үүсгэгчийг тогтоожээ
Хятадын эрдэмтэд Хятад улсын Хэбэй мужийн Ухань хотод дэгдсэн үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгааны үүсгэгч нь шинэ төрлийн титэм вирус болохыг тогтоожээ.
Лабораторийн шинжилгээгээр эрдэмтэд шинэ төрлийн титэм вирус илрүүлээд зогсохгүй түүний геномыг тогтоожээ. Нуклейн шинжилгээгээр энэ төрлийн титэм вирусээр халдварласан 15 тохиолдол батлагджээ.
Үл мэдэгдэх вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн анхны тохиолдол Хятад улсын Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр бүртгэгдсэн билээ. Өнөөг хүртэл нийт 59 хүн энэ өвчнөөр халдварласан бөгөөд Хонконгт 38 тохиолдол, Сингапурт нэг тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Хятад улсаас Өмнөд Солонгост ирсэн 36 настай нэгэн эмэгтэйд халдвар илэрсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.