БАЯН-ӨЛГИЙаймагт Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хязгаарлалаа
Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нь зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм. Өчигдөрийн байдлаар 10 аймагт сургуулийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргаад байв.
Тэгвэл өнөөдөр /2020.01.10/ Баян-Өлгий аймгийн онцгой комисс хуралдаж томуу томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сургууль болон цэцэрлэгийн өмчийн бүх хэлбэр харгалзахгүй амралтыг долоо хоног сунгах шийдвэр гаргав.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрийн А/17 тоот захирамж гарч, тус аймагт хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.