Монгол Улсын харьяатаас гарах тухай
Монгол Улсын харьяатаас гарах
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
НЭГ. МОНГОЛЫН ТАЛААС
1. ӨРГӨДӨЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, 18 нас хүртэлх насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана.
Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч /овог, нэрийг бичнэ/ Танаа дараагийн мөрөнд ОГНОО болон оршин сууж байгаа улс, хот-ын нэрийг бичнэ.
Өргөдлийн агуулгыг бичсэний дараа өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Өргөдлөө компьютерээр бичиж болно.
2. ГУРВАН ҮЕИЙН НАМТАР
Өөрийн болон эцэг, эх, ЭЦГИЙН ТАЛЫН өвөг эцэг, эмэг эхийн намтрыг бичнэ.
Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч /овог, нэр/ миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийн, гуравт өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичиж, хамгийн сүүлд “Гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн” гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна.
3. МЭДҮҮЛГИЙН ХУУДАС
Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн асуулт бүрийг товч, тодорхой хариулж бичнэ. Хуудас бүрийн баруун доод өнцөгт гарын үсгээ зурж баталгаажуулна.
4. ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ГАДААД ПАСПОРТ, 16 ХҮРТЭЛ НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ БОЛ ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭНИЙ НОТАРИАТААР БАТЛУУЛСАН ХУУЛБАР
5. ТӨРСӨН ЭЦЭГ, ЭХ болон гэр бүлтэй бол ЭХНЭР, НӨХӨР-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ
Таныг Монгол Улсын харьяатаас гарахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий Зөвшөөрлийг гараар нь бичүүлж, иргэний үнэмлэхийг нь хуулбарлан хавсаргаж, нотариатаар батлуулсан байна.
Нас барсан бол УБЕГ-аас НАС БАРСНЫ ТОДОРХОЙЛОЛТ–ыг хавсаргана.
6. Гэр бүлтэй бол ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ,
Гэрлэлтээ цуцлуулсан бол ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭРИЙН нотариатаар батлуулсан хуулбар,
Гэрлээгүй бол УБЕГ-ААС ГЭРЛЭЛТ БҮРТГЭЛГҮЙ ТУХАЙ ЛАВЛАГАА авна.
7. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар ЭЦЭГ ЭХИЙН ХАРИЛЦАН БИЧГЭЭР ТОХИРОЛЦСОН ЗӨВШӨӨРЛИЙн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
8. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний БИЧГЭЭР ГАРГАСАН ЗӨВШӨӨРЛИЙГ нотариатаар гэрчлүүлсэн хувь.
9. ӨР ТӨЛБӨР, НЭХЭМЖЛЭЛГҮЙ БОЛОХ ТАЛААР ДАРААХЬ БАЙГУУЛЛАГУУДААС ГАРГАСАН ТОДОРХОЙЛОЛТ:
- давж заалдах шатны шүүх /аймаг, дүүрэг/-ийн тодорхойлолт
- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
- дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт
- БСШУЯ-ны сургалтын төрийн сангийн тодорхойлолт
10. УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 60000 вон төлсөн баримт
“Хана” банкны 081-2201-3074 тоот дансанд тушаана
11. ГЭРЭЛ ЗУРАГ 3 хувь, /3,5х4,5 хэмжээтэй/
ХОЁР. СОЛОНГОСЫН ТАЛААС
СОЛОНГОСЫН ТАЛААС БҮРДҮҮЛСЭН МАТЕРИАЛУУДЫГ АЛБАН ЁСНЫ ЭРХ БҮХИЙ ОРЧУУЛГЫН ТОВЧООГООР МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛЖ, ОРЧУУЛГЫН ХАМТ НОТАРИАТААР БАТЛУУЛСАН БАЙНА.
1. 가족관계증명서 Гэр бүлийн тодорхойлолт
2. 혼인관계증명서 Гэрлэлтийн тодорхойлолт
3. 기본증명서 Үндсэн тодорхойлолт
4. 법무부귀화허가통지서 ХЗЯ-ны БНСУ-ын харьяат болохыг зөвшөөрсөн бичиг
5. 주민등록표-등본 Иргэний үнэмлэхний тодорхойлолт
6. 세목별과세, 납세증명서 Татвар төлсөн тухай тодорхойлолт
7. 재직증명서및재학증명서 Ажлын газрын эсвэл суралцаж буй тухай тодорхойлолт
8. 최근 6개월간소득금액증명서 Сүүлийн 6 сарын орлогын тодорхойлолт
9. 등기사항전부증명서 Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсвэл байр орон сууцны түрээсийн гэрээ
МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХЫГ ХҮСЭГЧИЙН АНКЕТЫГ ЭНД ДАРЖ АВНА УУ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.