ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөнө
ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД
ПАСПОРТ ЗАХИАЛГА
Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг зогсоосон болно.
Гадаад паспорт захиалахад
- ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдөл авч бөглөнө
- Цахим иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
- Гадаад паспорт /хуулбар байж болно/
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг
- Гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмнэлгийн бичгээ орчуулуулж, нотариатаар баталгаажуулна.
- KEB-Hana банкны 081-JCD-10000-26 долларын дансанд 45 доллар тушаасан баримт /АТМ-ээр төлөх боломжгүй/
Хүүхдэд гадаад паспорт захиалахад
- ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөнө
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эцэг, эх асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
- Эцэг, эхийн гэрлэлтийн баталгааны хуулбар
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг KEB-Hana банкны 081-JCD-10000-26 долларын дансанд 45 доллар тушаасан баримт /АТМ-ээр төлөх боломжгүй/
Элчин сайдын Яам гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар УБЕГ-т хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг УБЕГ материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-нд ирүүлдэг. ЭСЯам уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэний гарт хүргэхэд 30-45 хоногийн хугацаа шаардагддаг болно
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.