Эрчүүдийн үс халзралтыг яах вэ?

Эрчүүдийн үс халзралтыг яах вэ?

Эрчүүд гадаад гоо үзэсгэлэндээ нэг их санаа тавьдаггүй ч, халзан болохоос чамгүй их айдаг билээ. Халзан боллоо гээд амь нас, эрүүл мэндэд аюулгүй, зарим эрчүүдэд харин ч зохидог хэдий ч эрчүүд маань халзрах хувь заянаас зугтахын төлөө нэлээдийг өгөхөд бэлэн гэж хариулжээ. Халзрахгүй байх шанс эрчүүдийн хувьд хэр байдаг болоод аль болох толгойтой үсээ хадгалахын тулд юу хийвэл зохилтой талаар доктор Ольга Кандаловагийн зөвөлснийг хүргэе.

Эрчүүдийн халзралтыг ямар нэгэн аргаар бүр болиулах бололцоо байхгүй. Энэ нь үеээс үе дамжин өвлөгдөж байдаг. Халзралт нь үсний үндэс болох булцуунд тестостерон гормон нөлөөлснөөр үүсдэг юм. Булцуу жил ирэх тусам муудаж, түүнээс ургаж байгаа үс улам нарийхөн, зөөлхөн болсоор сүүлдээ үс ургахаа байдаг. Булцуунууд нь тестостеронд дийлэгдээд бүрэн ажиллагаагүй болсон хэсэгт нь халцралт түрүүлж бий болдог. Дух болон зулайн хэсгийн булцуунууд тестостеронд илүү мэдрэмтгий байдаг тул тэр хэсгүүд түрүүлж халцардаг.

Хэрэв та аав, өвөө, авга, төрсөн ах нараа хэдэн настайдаа ямар хурдтайгаар халцарч байсныг мэдэж байгаа бол өөрийнхөө тухай бас мэдэж байна гэсэн үг. Хэдийгээр халзралтыг тойрон гарах боломжгүй ч, хойшлуулж бол болно. Урагшлуулж ч мөн болно. Архи, тамхи, буруу хооллолт, нойргүй явах, өдөр бүр хлортой усаар толгойгоо угаах зэрэг нь үсний булцуунуудыг цагаасаа өмнө үхэхэд хүргэдэг. Мөн ядаргаа, стресс маш их нөлөөлдөг бөгөөд, халзрахаас айж санаагаа их зовоодог хүмүүс цагаасаа эрт халзардаг.

Эрчүүдийн халзралтыг ямар нэгэн аргаар бүр болиулах бололцоо байхгүй. Энэ нь үеээс үе дамжин өвлөгдөж байдаг. Халзралт нь үсний үндэс болох булцуунд тестостерон гормон нөлөөлснөөр үүсдэг юм. Булцуу жил ирэх тусам муудаж, түүнээс ургаж байгаа үс улам нарийхөн, зөөлхөн болсоор сүүлдээ үс ургахаа байдаг. Булцуунууд нь тестостеронд дийлэгдээд бүрэн ажиллагаагүй болсон хэсэгт нь халцралт түрүүлж бий болдог. Дух болон зулайн хэсгийн булцуунууд тестостеронд илүү мэдрэмтгий байдаг тул тэр хэсгүүд түрүүлж халцардаг.

Хэрэв та аав, өвөө, авга, төрсөн ах нараа хэдэн настайдаа ямар хурдтайгаар халцарч байсныг мэдэж байгаа бол өөрийнхөө тухай бас мэдэж байна гэсэн үг.Хэдийгээр халзралтыг тойрон гарах боломжгүй ч, хойшлуулж бол болно. Урагшлуулж ч мөн болно. Архи, тамхи, буруу хооллолт, нойргүй явах, өдөр бүр хлортой усаар толгойгоо угаах зэрэг нь үсний булцуунуудыг цагаасаа өмнө үхэхэд хүргэдэг. Мөн ядаргаа, стресс маш их нөлөөлдөг бөгөөд, халзрахаас айж санаагаа их зовоодог хүмүүс цагаасаа эрт халзардаг.

Халзралтыг хойшлуулахын тулд хоёр талаас нь давшлах хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт, тестостероны нөлөөллийг багасгах арга хэмжээ авах, хоёрдугаарт, үсний булцуунуудаа бэхжүүлэх бүх арга хэмжээг байнга авч байх ёстой.

Эмчилгээ.Тестостероныг дарангуйлахын тулд эмэгтэй бэлгийн гормоныг хэрэглэж болдог ч, гормоны байгалийн балансыг сүйтгэх аюултай байдаг. Барууны орнуудад эмчийн хяналтын дор гормоны бэлдмэлүүдийг уулгадаг. Манайд бол эмэгтэй бэлгийн гормон эстрогеныг гадуур, толгойны хуйханд нь шингээх байдлаар л хэрэглэдэг болохоор зөвхөн энэ түвшинд л үйлчилнэ.

Хооллох дэглэм. Халзрах ирээдүйтэй хүнд өөх тос ялгаруулдаг булчирхайны ажиллагааг идэвхжүүлдэг хоол хүнс хориотой байдаг. Хайрсан, хуурсан, халуун ногоотой, утсан, давсалсан, чихэрлэг хүнс болон өндөг, өөхтэй мах, дотор мах зэрэг хүнс муу гэсэн үг.

Үсний арчилгаа. Толгойгоо шаардлагатай үед нь л угаах бөгөөд цэвэр усаар, эсвэл ядаж буцалсан усаар угааж байвал зохино. Хлортой ус булцуунд хортой. Үс унахын эсрэг гэх шампунь бараг тус болохгүй, харин сэргийлэх байдлаар үсээ унаж эхлэхээс нь өмнө байнга хэрэглэж байхад тус болох талтай. Хуйхандаа массаж хийх нь нэлээд ач тусаа өгдөг.

Саунд байнга суух болон хүйтэнд малгайгүй явах зэрэг нь халзан ирээдүйг ихээхэн наашлуулдаг гэдгийг анхаараарай.

Амин дэм, бичил элементүүдийн комплексыг харин хэрэглэж байвал зохино. Кальци, хүхэр, цахиур, селен, магний, А болон В группын эмин дэмүүд орсон бэлдмэл хэрэглээрэй.

Маргогийн алчуур. Халзралттай тэмцэх нэлээд маргаантай боловч маш их хэрэглэгддэг арга нь “Маргогийн арга” гээч юм. Аль 1970 онд Америкийн үсчин эмэгтэй Марго “ Үсээ хэрхэн шинээр ургуулах вэ” гэдэг ном бичсэн нь өдий хүртэл хэвлэгдсээр байгаа бестселлер юм. Тэрээр, өдөр бүр халзарч эхэлж байгаа болон халцарсан газруудаа 10 минутын турш зөөлөн алчуураар эрчимтэйгээр үрж байхыг зөвлөдөг. Үүний үр дүнд 3 – 4 сарын дараа бүр таг гялаан болсон байсан газруудад ч үс ургаж эхэлдэг гэсэн байдаг.

Хэдийгээр эмч нар анагаахын боловсролгүй Маргог ойшоож үздэггүй боловч түүний аргыг дор хаяж хоёр шалтгаанаар үгүйсгэдэггүй юм. Нэгдүгээрт, халзарч байгаа хүн үсээрээ “занималдаж” эхэлбэл сайн л биз, яагаад гэвэл, хүмүүс халзраад ирэхээрээ үс хуйхандаа аль болох гар хүргэхгүй байвал, үлдсэн хэдийгээ удаан тогтоон барина гэж бодоод байдаг нь буруу. Хоёрдугаарт, алчуураар үрэх нь массажтай ижил тул буруутах юм байхгүй, хуйхны цусан хангамж сайжирснаар үсний булцуйнуудын авах тэжээл нэмэгдэх нь тэдний үүрэгт ажил болох ус ургуулалтанд нь сайнаар л нөлөөлнө. Тэгээд ч, Марго зөв хооллолт, толгойгоо зөв угаах, сайн шампунь хэрэглэх, тамхиа хаях, архийг зохистой хэрэглэх, жижиг сажиг юмнаас санаагаа зовоохгүй байх гэх мэтийн энгийн боловч ашигтай зөвөлгөөг өгдөг.

Хэрэв, эцэг өвгөд нь халзарч байсан, та ч гэсэн энэ замаар явах магадлалтай байгаа бол толгойноосоо унаж байгаа үсийг сайтар тоолж байх хэрэгтэй. Яаж тоолох вэ ? Хүмүүсийн боддогоор саман дээр үлдсэн үсийг харах биш, харин өглөө дэрэн дээрээ байгаа үсийг тоолох ёстой юм. Өтгөн бус үстэй хүний хувьд 20 үс унасан байвал – маш ихэд тооцогдоно. Хамгийн гол нь, урьд нь хичнээн үс дэрэн дээр үлддэг байсан, одоо хэд байна гэдгийг харьцуулж байх нь зүйтэй. Хэрэв ихсээд байвал зохих эмч нарт хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.