Ж.Баясгалан гайхамшиг бүтээж байгаа ч бид сэтгэл ханадаггүй
Автын осолд орж, хүнд гэмтсэн ч бэрхшээлийн өмнө сөхрөөгүй нэгэн бол жүжигчин Ж.Баясгалан. Түүний хүнд бэрх өдрүүдийг хамтдаа даван туулсан хүн бол эхнэр Э.Мөнхтуяа юм. Жүжигчин Ж.Баясгалангийн гэргий Э.Мөнхтуяа хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ.
Тэрбээр ярилцлагадаа “Алхам алхмаар, хором хормоор, маш их хичээсний эцэст маш багаар урагшилсаар энд хүрсэн. Бид бага багаар гайхам шиг бүтээж байгаа ч гэсэн хэн хэн нь үүндээ айхтар их сэтгэл ханадаггүй юм байна. Зарим хүмүүс ийм зүйлийг мэдэхгүй учраас “Одоо алхаж байгаа юу” гэх мэтээр асуудаг л даа. Энд хүрэхийн тулд өглөө нүд нээхээс орой унтах хүртэл маш их хөдөлмөрлөдөг. Зөвхөн босохын төлөө өдрөө зарцуулах биш, хажуугаар нь ажлаа явуулсаар, компаниа удирдсаар л байгаа. Олон хүний амьдралыг авч яваа болохоор нэг ч өдөр ажлаа зогсоогоогүй. Гэр бүл, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр л байна” гэжээ.
Хосууд оны өмнөхөн “Чин зүрх” нэртэй дууны клипээ олон нийтэд цацсан. Тэдний уран бүтээл олны талархлыг хүлээгээд байгаа билээ.
“ЧИН ЗҮРХ” ДУУНЫ КЛИП
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.