Монгол оюутнуудад хамгийн ээлтэй 7 улсын 3 дугаарт Солонгос оржээ
7. Энэтхэг
Англи хэл нь төрийн албан ёсны хэл тул бакалавр, магистр, доктор гээд бүх шатны сургалт англи хэл дээр явагддаг. Сургалтын төлбөр дунджаар 500-6000 ам.долларын хооронд байдаг бөгөөд Малайз, Сингапуртай харьцуулахад 1.5 дахин, Австрали улсаас 4 дахин, АНУ-аас даруй 6 дахин хямд төлбөртэй гэсэн үг юм. Энэтхэг улс нь дүрслэх урлаг, технологи болон архитектурын салбарт тэргүүлэгч боловсролын системтэй орнуудын нэг билээ. Түүнчлэн энэтхэгийн их дээд сургуулиуд нь тэтгэлэг, мөнгөн тэтгэмж олгох, үнэгүй дотуур байр, хоолоор хангах зэргээр гадаад оюутнуудад суралцах боломжийг бүрдүүлэн ажилладаг байна.
6. Филиппин
Англи хэлийг аюулгүй, цаг уурын дулаан уур амьсгалд хөгжилтэй, зугаатай байдлаар амрангаа суралцах боломж Филиппин улсад байна. Зөвхөн англи хэл гэлтгүй аль ч салбарын сургалт судалгаа сайтар хөгжиж байгаа, боловсролын салбарт хурдацтай хөгжиж байгаа Азийн улсуудын нэгд зүй ёсоор орсон байна. Филиппин нь боловсролын систем нь маш сайн бөгөөд эдийн засгийн хувьд хүчирхэг улс билээ. Өртөг багатайн дээр гэмт хэргийн гаралт ч мөн харьцангуй бага учраас тус улсыг зорин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.
5. АНУ
Тус улсад ажлын байр ихтэйгээс гадна, цалин хөлс нь хангалттай. Тиймээс гадны цагаачид, тус улсыг ихээр зорин ирдэг юм. АНУ-ын хэмжээнд таван төрлийн эрдмийн зэрэг цол олгодог нийт 4352 коллеж, их сургууль үйл ажиллагаа явуулж, жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс инженер, анагаах ухаан, урлаг, матетатик, компьютер зэрэг боловсролын тэргүүлэгч чиглэлээр суралцахаар 780 мянга орчим гадаадын оюутнуудууд ирдэг бөгөөд тэдгээр оюутнуудаа дэмжсэн маш олон тэтгэлэг зарлагддаг билээ. Хамгийн чухал үзүүлэлт бол Америкт суралцсанаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхах чанартай боловсон хүчин болж гарах төдийгүй бие хүний хувьд ч өөрийгөө нээх, цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх өргөн боломж нээгдэх юм
4. Шинэ Зеланд
Газар нутгийн хэмжээ том, хүн амын нягтаршил бага энэ улсад амгалан тайван амьдарч, сурч, ажиллах боломжтой. Хөдөө аж ахуйн салбарт илүүтэйгээр анхааран энэ салбарт суралцагсдад тэтгэлэг ихээр олгодог энэ улсыг зорих оюутан, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Нэг хүнд ноогдох орлогын хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордгийн зэрэгцээ сургуулиудын төлбөр харьцангуй хямд, визны шалгуур шаардлага харьцангуй зөөлөн байдаг нь тус улсыг зорих гол шалтгаан болж байгаа билээ.
3. Солонгос
Солонгос улс нь сүүлийн жилүүдэд олон улсын оюутнууд, тэр дундаа Европын орнуудын иргэд хамгийн ихээр ирж суралцаж байгаа, хамгийн эрэлттэй болж байгаа улсад тооцогдож байна. Түүнчлэн бизнес эрхлэх хүсэлтэй гадны иргэдэд хамгийн нээлттэй орнуудын жагсаалтын эхний 5т Солонгос улс ордог байна. Гадаад оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд хамгийн их анхаардаг, байрны төлбөр хямд учир сурангаа ажиллаж, амьрахад таатай улсад тооцдох болсон байна. Солонгосын сургуулиуд нь төлбөрийн хувьд харьцангуй хямдаас гадна хэлний бэлтгэл, бакалавр, магисрт, докторт суралцах гадаад оюутнууддаа 25-100% тэтгэлэг олгох, магисрт, докторт гэр бүлээ авч явахыг зөвшөөрөх, ажиллах зөвшөөрөл өгөх зэрэг бодлогоор олон улсын оюутнуудыг их татаж байна.
2. Канад
Ажиллаж амьдрахад хамгийн таатай орны нэгд тооцогддог Канад улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, амьдралын чанар, аюулгүй байдал болон эрүүл мэндийн үйлчилгээгээрээ алдартай аж. Канадын цагаачлалын систем нь гадаад оюутнууд Канадад суралцаж төгссөний дараа ажлын тодорхой туршлагатай бол Канад улсад байнгын оршин суух эрхийг өгдгөөрөө бусад улсаас давуу талтай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.