СОЛОНГОСТ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛЭЭР СУРАЛЦАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

СОЛОНГОСТ ХЭЛНИЙ БЭЛТГЭЛЭЭР СУРАЛЦАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Солонгосын их дээд сургуульд суралцахын тулд хэлний мэдлэг болон солонгос хэлний төвшин тогтоох шалгалны оноо шаардлагатай. Их дээд сургуулиудын дэргэд солонгос хэл соёлын төв байдаг.

Ерөнхийдөө анхан шат 1-2, дунд шат 3-4, гүнзгий шат 5-7 гэх мэт хэлний төвшингүүдэд хуваагддаг.


Нэр хүндтэй улсын болон хувийн их  дээд сургуулиудын хэлний бэлтгэлийн төлбөр үнэтэй байдаг. Ойролцоогоор нэг төвшний хэлний бэлтгэлийн төлбөр 1,350,000-1,650,000 вон гэх мэт янз бүр байдаг. Хэлний бэлтгэлйин үндсэн төлбөр дээр бүртгэлийн хураамж болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай. 

Монгол улсаас солонгост хэлний бэлтгэлд сурахаар виз хүсэж байгаа хүмүүс сурах сургуульдаа төлбөрөө бүтэн жилээр буюу 4 төвшний хэлний бэлтгэлийн төлбөрийг урьдчилж  төлсний дараа урилгаа хүлээн авдаг.


Хэлний бэлтгэлийн визний ангилал нь D 4-4 ба энэ визний ангилалтай хүмүүс ажил эрхлэх эрхгүй байдаг. Харин тус улсад орж ирээд 6 сар болсон бол ажил эрхлэх зөвшөөрөл авч болдог. Ажил хийх аж ахуйн нэгж байгууллагаас тодорхойлолт, сурч байгаа сургуулийн тодорхойлолтын хамт бүрдүүлсэнээр харъяа иргэний бүртгэл мэдээллийн газраас ажиллах зөвшөөрөл авдаг. 7 хоногт  20 цагаас илүү ажиллах эрх байхгүй.

Мөн Хэлний бэлтгэлд тэтгэлэг бараг олддоггүй.  Хэлний бэлтгэлд сурч байгаа хүүхдүүд унаа тээврийн зардал, сургалтын төлбөр, бичиг хэргийн зардал, байр хоол бүх зардлаа өөрөө хариуцдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.