Сөүл хотоор үнэгүй аялах 6 төрлийн маршрут
Хэрвээ та Корэйн Аэр-аар АНУ, Канада, Австралиа /цаасан виза/, Шинэ Зеаландруу нисэх гэж байгаа бол, мөн таны нислэг 3 цагаас дээш хүлээлттэй бол доорх Сөүл хоттой танилцах 6 төрлийн аяллыг санал болгож байна.
Мөн та дээрхээс гадна өөр улсруу дамжин нисч байгаа тохиолдолд энэхүү аяллыг сонгох боломжтой. Гэхдээ солонгосын транзит виз заавал авах шаардлагатай.
Доорх аяллууд нь зайлшгүй нөхцөл байдлаас болж цагийн хуваарь өөрчлөгдөж болохыг анхаараарай.
1. Yonggungsa сүмээр аялах аялал
Энэ нь Инчеоны нисэх буудлаас холгүй байх Yonggungsa сүмрүү автобусаар очих бөгөөд та ердөө 1 цагийг зарцуулах болно.
Чиглэл: Incheon Airport - Yonggungsa Temple - Incheon Airport
Цагийн хуваарь: 07:00~08:00, 08:00~09:00, 10:00~11:00, 11:00~12:00, 12:00~13:00, 15:00~16:00
2. Та нисэх буудлаас автобусаар инчеоны хамгийн урт гүүр болох 12,34 км урттай “GRAND BRIDGE”-ээр зорчин Heungryunsa сүм дээр дурсгалын селфи зургаа татуулан тэндээсээ инчеоны цэргийн музейгээр зочлож түүний дараа нь нисэх буудалруу буцах юм.
Чиглэл: Airport - Heungryunsa Temple - Incheon Grand Bridge - Memorial Hall for Incheon Landing Operation - Airport
Цагийн хуваарь: 09:00~11:00, 13:00~15:00, 14:00~16:00
3. Энэ аялал нь их сонирхолтой аялал бөгөөд та нисэх буудлаас автобусаар хөдлөн Инчеоны Gwangmyeong дүүрэгт байрлах гэрэлт агуйгаар аялаж болно. Тэнд та цагийг зугаатай өнгөрөөх зүйлс их байгаа тул утасны цэнэгээ дүүрэн байлгахаа мартуузай.
Чиглэл: Airport - Gwangmyeong Cave - Airport
Цагийн хуваарь: 15:00~18:00
4. Мөн та нисэх буудлаас автобусаар инчеоны үзэсгэлэнт шинэ залуу SONG DO хотын централ парк дээр очин танилцах боломжтой. Дараа нь “Ocean Scope” дээр очиж инчеоны хамгийн урт гүүр болох “GRAND BRIDGE” дурангаар харан ойр орчмоо тольдох юм. Тэндээс инчеон дүүргийн “SINGI MARKET” буюу гудамжны захаар аялаж үндэсний хоолноос амтархан идэнгээ ард иргэдийн аж амьдралтай танилцаж болно. Эндээс та шууд нисэх буудалруу буцах юм.
Чиглэл: Airport - Songdo Central Park - Ocean Scope - Singi Market - Airport
Цагийн хуваарь: 14:00~18:00
5. Доор дурдах гэж байгаа 4 төрлийн аяллаас аль нэгийг нь сонгож Сөүл хот болон тухайн улсын түүх дурсгалт газруудаар танилцаж болно.
A. Нисэх буудлаас автобусаар хөдлөн “Gyeongbok” хааны ордон луу очин түүх болон үндэсний хэв маягтай танилцаж түүний дараагаар нь “Insadong” гудамжаар зугаалж хамгийн хямд барааг эндээс авах боломжтой. Тэндээс шууд нисэх буудалруу буцах учраас аялалаа үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.
Чиглэл: Airport - Gyeongbok Palace - Insadong Street - Airport
Цагийн хуваарь: 08:00~13:00
B. Нисэх буудлаас автобусаар хөдлөн 600 жилийн өмнө үүсэн байгуулагдсан “Bukchon Hanok” хот тосгоны үлдэгдэл дээр сэргээж засварласан үндэсний хэв маягтай тосгоноор аялж Сөүл хотын баруун хойд хэсэгт байрлах “Gwangjang market” орж үндэсний болон гудамжний хоол зардаг захаар зугаалан хүссэн хоолоо амтархан идэж болно. Тэндээс та шууд нисэх буудалруу буцах болно.
Чиглэл: Airport - Bukchon Hanok Village - Gwangjang market - Airport
Цагийн хуваарь: 09:00~14:00
C. Нисэх буудлаас автобусаар хөдлөн 1392-1897 оны Чосон улсын үед харьяалагдах хааны ордонгоор аялж дурсгалын зургаа даруулж болно. Мөн та тэндээс “Samcheong dong” орж солонгосын Чосон улсын үеийн ард иргэдийн амьдарч байсан үзэсгэлэнт байшингуудыг үзэнгээ галерей, сувинерын дэлгүүрээр хэсэн ресторанаар орж амттай хоолоор үйлчлүүлэн шууд нисэх буудалруу буцах юм.
Чиглэл: Airport - Changdeok Palace - Samcheong dong - Airport
Цагийн хуваарь: 10:00~15:00
D. Нисэх буудлаас автобусаар хөдлөн шууд солонгосын алдартай “Myeongdong” гудамжинд байдаг Lacoste, Polo Ralph Lauren, Forever 21, Bulgari , Louis Vuitton зэрэг брендийн дэлгүүр болон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үзэж сонирхонгоо худалдан авч болох юм. Эндээс та шууд N SEOL TOWER/ Namsan Tower/ буюу 236м өндөртэй цамхагруу очин танилцах болно. Тэндээсээ та шууд нисэх буудалруу буцах болно.
Чиглэл: Airport - Myeongdong - N Seoul Tower - Airport
Цагийн хуваарь: 13:00~18:00
6. Инчеоны нисэх буудалтай танилцах аялал. Энэ аялал нь нисэх буудлын соёлын танхимаар аялж эхлэх бөгөөд тэндээсээ уламжлалт гар урлал болон үндэсний хэв маягыг агуулсан хэсгээр зочилон, хааны гэр бүлийн танилцуулгатай танилцан дараа нь сонгодог концерт үзэн шууд дараагийн нислэгтээ суух боломжтой.
Чиглэл: Departure - Arrival Hall Culture Street - Security Screening - Traditional Craft Gallery - Walk of the Royal Family - Traditional Korean Culture Center - Classic Concert
Цагийн хуваарь: 11:00~12:30
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.