Солонгост амрахаар төлөвлөсөн хүмүүст санал болгох үзэсгэлэнт байгальтай 25 газар

Солонгост амрахаар төлөвлөсөн хүмүүст санал болгох үзэсгэлэнт байгальтай 25 газар

Та энэ зуны амралтаараа Өмнөд Солонгосыг зорих гэж байна уу? Тэнд аялал жуулчлалын бүс гэдгээрээ алдартай Чежү арал, Сөүл хотын төв болон Бусан зэрэг газруудыг бүх хүн мэддэг учраас заавал тийш очдог. Харин бид та бүхэнд хүмүүс тэр бүр сайн мэддэггүй үзэсгэлэнт байгальтай 25 газрыг санал болгож байна. Эдгээрээс төлөвлөгөөндөө багтааж, заавал очоорой.

1. Seongsan Sunrise Peak (성산일출봉)

Чежү аралд байрлах энэ газар нь 5000 жилийн өмнө унтарсан галт уул юм. Галт уулын дээгүүр нар мандах нь туйлын үзэсгэлэнтэй харагддаг байна.

2. Ggotji Beach (꽃지 해수욕장)

Өмнө нь нар мандахыг харах гэж очсон бол энд нар жаргахыг харах хэрэгтэй. Амёондугаас 4 км зайтай байрлах далайн эрэг юм. Мөн “Эмээ хад”, “Өвөө хад” хэмээх хоёр том хадыг харах гэж жуулчид ихээр зочилдог. Домог яриагаар нас нөгчсөн ч нөхрөө хүлээн суугаа эмгэн хад болон хувирсан гэдэг.

3. Darangee Village (경상남도 남해 가천 다랭이마을)

Ой мод, далайгаар хүрээлэгдсэн энэ газар нь Намхэд байрладаг. Далайгаас уул руугаа өссөн өвөрмөц үелсэн тогтоцтой газар юм.  

4. Gwang-An Bridge (부산 광안대교)

Энэхүү гүүрийг “Алмазан гүүр” ч гэж нэрлэх нь бий. Гванан гүүр нь 6500 метр үргэлжилдэг Инчоны дараа орох Солонгосын хоёр дахь том гүүр юм. Энэ гүүрэн дээрээс уулс, далайн эрэг, хотын гэрэл гэх мэтчилэн олон гайхамшигт зураглалыг харах боломжтой.

5. Kyeong-Wha Station, Jinhae (진해 경화역)

Хавар энэ газар зочилбол маш үзэсгэлэнтэй. Сакура цэцэглэсэн үед энэ замаар галт тэрэг хүлээн зогсох шиг сайхан зүйл үгүй биз ээ.

6. Upo Marsh (우포늪)

Энэ газар нь 2 км үргэлжилдэг ба олон төрлийн амьтад, ургамал бий. Аялагчид ихэвчлэн дугуйтай эсвэл алхаж ирж байгалийн сайхныг мэдэрдэг.

7. Jeungdo Salt Farm (전남 신안 증도 염전) 

Далайн тунгалаг ус, эрэг гээд үзэх газар их. Мөн энэ газар нь давсаараа алдартай.

8. Gongryong Ridge, Seorak Mountain (설악산 신선대 공룡능선)

Энэ уул нь ихэнхдээ мананд бүрхэгдсэн байдаг учир динозаврын сээр нуруу шиг харагддаг нь сонирхолтой. Энэ уул нь 1200 метр өндөр.

9. Uleung Island Seaside Road (울릉도 해안도로)

Улиен арлыг “Нууцат арал” гэж нэрлэх нь бий. Хадны өвөрмөц тогтоц, хүрхрээ гээд нүд хужирлах зүйл цөөнгүй.

10. Seopjikoji, Jeju Island (제주도 섭지코지)

Чежү аралд аялахаар төлөвлөсөн хүмүүс энэ газар заавал очдог. Сайхан байгальтай учир жуулчид ихтэй мөн кино зураг авалт ч их хийгддэг байна.

11. Bomun Pavilion, Gyeongju (경주 보문정)

Энэ газрыг “ханагүй музей” ч гэж нэрлэдэг. Учир нь сакура цэцэг, халуун рашаан, зэрэг сайхан байгальтай газар юм.

12. Udo (우도)

Чежү арлаас 15 минут явахад Удо бий.  Далайн эргээр алхаж, шумбагч онгоцон аялал, загасчлал зэрэг санал болгох зүйл их бий. Харин нарны тосоо мартаж болохгүй шүү.

13. Haeinsa Temple, Hapcheon (합천 해인사) 

Солонгосын эртний Буддагийн сүмийн нэг билээ. Хэинь-Са нь 1200 жилийн настай. Хэинь-са буддын шашны 81350 модон бар үг бүхий судрыг 1398 оноос хадгалж байгаа.

14. Chunwang Peak, Jiri Mountain (지리산 천왕봉)

1915 метр өндөр, Солонгосын хоёрт ордог өндөр уул юм. Уул руу авирахад олон төрлийн адал явдал таныг хүлээж байна.

 15. Juknokwon, Damyang (담양 죽녹원)

Хөл үймээнтэй хотын амьдралаас бага ч атугай дөлөх гэсэн хүмүүст ядаргаагаа тайлах сайхан газар билээ. Ой моддын сэрчигнэх чимээ, болон нутгийн алдарт ногоон цайг уун, амарч аялах таатай газар юм.

16. Naganeupseong Folk Village, Suncheon (순천 낙안읍성 민속마을)

Солонгосын эртний хэв загвараар нь авч үлдсэн газруудын нэг бол "Naganeupseong Folk Village" билээ. 100 гаруй сүрлэн дээвэртэй байшинд одоог хүртэл хүмүүс амьдарсаар буй.

17. Yeojwa Stream (경상남도진해여좌천벚꽃길)

Урьд дурдсан “Сакура цэцэглэх зам” газраас дутахааргүй сайхан газар билээ. Энэ газар хосууд цугларах нь элбэг байдаг.

18. Boseong Green Tea Field (보성 녹차밭)

Солонгосын ногоон цайны 40 хувь энэ газарт бий.  Олон жуулчид ногоон цайг шинээр нь амтлах гэж энэ газрыг зорьдог байна.

19. Bulguksa Temple (경주 불국사)

ЮНЕСКО-д тэмдэглэгдсэн, 1500 жилийн түүхтэй Солонгосын хамгийн алдартай хийд юм. 

20. Daegwallyeong Ranch (대관령 양떼목장)

Хонины фермээр зочилж болохоос гадна өвөлдөө чаргаар гулгаж болох давуу талтай. Маханд дуртай жуулчид ресторануудад нь хурга, хонины махтай хүссэн хоолоо идэх боломжтой.

21. Cheongdo Bull Fighting Festival (청도 소싸움 축제)

Жил бүр хагас сая хүн цугларч, 130 бух тулалдахыг хардаг байна.

22. Hyeopjae Beach, Jeju Island (제주도 협재 해수욕장)

Цагаан элсэнд гэр бүлээрээ амарч хэвтэх сайхан шүү дээ. Ойрхон ой модтой, шинэхэн далайн хоол хүнсээр үйлчлэх ресторан гээд олон зүйл энд бий. Очиж үзэх газруудын нэг нь яалт ч үгүй мөн билээ.

23. Anapji (Anap Pond) (경주 안압지)

Энэ барилга нь 1500 жилийн өмнө баригдсан агаад зохиомол гурван арлын дунд оршдог. Эндээс нар жаргахдаа маш үзэсгэлэнтэй харагддаг.

24. Seryang-Je (세량제)

Гэрэл зурагчид, жуулчид энэ газрын өнгийг нүдээр харахаар зорьж ирэх нь олон. Олон өнгөний зохицлыг энэ газраас л харж болно.

25. Kwanghan Pavilion (광한루) 

Энэ асрын тухай домог, үлгэр нь Солонгост маш алдартай. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.