Бээжинд хөл хорионы бүсийг тэлээд байна

Бээжинд хөл хорионы бүсийг тэлээд байна

Өнгөрөгч 8 долоо хоног орчмын хугацаанд Бээжинд зөвхөн хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо ийнхүү дотоодод халдвар дамжиж эхлээд байна. Өчигдөр л гэхэд Бээжинд 36 хүн “Ковид-19” халдвараар өвчилсөн болох нь батлагджээ. Бээжин хотын  хүнсний хамгийн том бөөний худалдааны төвөөс  тархсан халдварын тоо нийтдээ 79 болоод байна. Энэхүү худалдааны төв нь Фентай дүүрэгт байрладаг юм.

Бээжингээс гадна Хятадын Ляонин болон Хэбэй мужид халдвар дамжсан нь тодорхой боллоо. Ийнхүү Хятад улсад шинэ коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар Синфади худалдааны төвийн ойролцоох оршин суугчдын нийт 21 бүсэд хөл хориог тогтоогоод байгаа юм.  

Үүнээс гадна Бээжин хотод 200 орчим шинжилгээний төв ажиллаж эхлээд байна. Тус хотод "Ковид-19" халдвар дахин бүртгэгдэж эхэлснээс хойш нийтдээ 200 мянган хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа юм. Өнгөрөгч ням гарагт л гэхэд 76 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Бээжингийн спортын болон урлаг, үзвэрийн газруудаар зогсохгүй зарим дүүрэг, бүсийн сургуулийг дахин хаах арга хэмжээг авч эхэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.