Европын орнууд хилээ нээж эхэллээ
Европын холбоо бүс нутаг доторх аяллын хоригийг сулруулах алхмыг шийдэмгий авч байна. Улс орнууд өнгөрсөн 3 сарын хугацаанд хаалттай байсан хилээ нээж эхлээд байгаа юм. Франц улс л гэхэд даваа гарагаас эхлэн Европын бусад орны иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлжээ. Бельги улсын хувьд Францтай адил арга хэмжээг авч, Европын жуулчид, иргэдэд нэвтрэх зөвшөөрлийг өчигдрөөс олгожээ. Энэ хооронд Герман тэргүүтэй хэд хэдэн Европын орон аяллын хоригоо өнөөдрөөс бүр мөсөн цуцлах юм. Харин Испани улсын тухайд ирэх ням гарагаас хилээ нээхээр төлөвлөөд байгаагаас гадна Европын бусад орноос арай өөр бодлогыг баримталж байна.
Гадаадаас ирж буй иргэдийг 2 долоо хоногийн турш тусгаарлалтад байлгана гэдгээ Испанийн удирдагчид илэрхийлжээ. Ийнхүү Европ доторх хил, гаалийг нээж эхлээд байгаа бол 7-р сарын 01-нээс Европ тив гадаад ертөнцөд үүд хаалга дэлгэж магадгүй байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.