БНЭУ-аас ирсэн шашны сургуулийн сурагчдад ариун цэврийн багц хүлээлгэн өгөв

БНЭУ-аас ирсэн шашны сургуулийн сурагчдад ариун цэврийн багц хүлээлгэн өгөв

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс  БНЭУ-аас эх орондоо ирсэн шашны сургуулийн сурагчдад зориулан ариун цэврийн багц бэлтгэжээ.

Тус нийгэмлэгээс энэхүү багцийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.

Багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйлс багтжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.