Эрхүү мужид Ялалтын ойд зориулсан арга хэмжээг цуцалжээ
Зургадугаар сарын 24-нд явуулахаар товлосон Аугаа Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан баяр ёслолын үйл ажиллагааг цуцалсан гэж ОХУ-ын Эрхүү мужийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Тус мужид коронавирусний халдварын тархалтын байдал хүнд байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Эрхүү мужид Ялалтын баярын парадыг товчилсон хувилбараар зохион байгуулж, Мөнхийн галд цэцэг өргөхөөр төлөвлөсөн байжээ. Түүнчлэн долдугаар сарын 26-нд зохион байгуулахаар товлосон “Мөнхийн хороо” явган жагсаал болох эсэх нь эргэлзээтэй байгаатай бөгөөд цуцлагдаж магадгүй байгаа аж.
Бүс нутгийн коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, зургадугаар сарын 16-ны байдлаар Эрхүү мужид коронавирусээр халдварласан хүний тоо 4747-д хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 79 шинэ тохиолдол илэрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш 1316 хүн эдгэрч 39 хүн нас барсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Аугаа Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва болон тус улсын бусад бүс нутагт зургадугаар сарын 24-нд болох юм.
Коронавирусний улмаас Курск, Пермь, Белгород, Саранск, Ярославль, Якутск, Пенза, Вологда, Челябинск, Псков, Орел, Петропавловск-Камчатский, Доод Тагил гэсэн 13 хот парад зохион байгуулахаас татгалзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.