Шүүхээс Ц.Сандуйг нэр дэвших эрхтэй гэж үзсэн ч эцсийн шийдвэрийг СЕХ гаргана

Шүүхээс Ц.Сандуйг нэр дэвших эрхтэй гэж үзсэн ч эцсийн шийдвэрийг СЕХ гаргана

Ц.Сандуй УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Гэвч түүний нэр дэвших эрхийг хязгаарласан юм.

Иймд Ц.Сандуй шүүхэд хандсан ба шүүх түүний нэр дэвших эрхийг сэргээсэн байна.

Харин шүүхийн шийдвэрийг СЕХ биелүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр албан ёсоор СЕХ-нд ирээгүй байгаа аж. Уг шийдвэр албан ёсоор СЕХ-нд ирсний дараа СЕХ-ны гишүүд хуралдаж, Ц.Сандуйгийн нэр дэвших эрхийг сэргээх эсэхийг шийдэх нь.

Сануулахад, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй нь “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүхээс дөрвөн жилийн ял оноосон билээ. Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин одоо Ц.Сандуй нь батлан даалтад байгаа юм.

Эх сурвалж https://zindaa.mn/3a2r

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.