НҮБ-ын тэргүүн Солонгос хоорондын хэлэлцээг сэргээхийг уриаллаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд Солонгос хоорондын хэлэлцээг сэргээхийг мягмар гарагт уриалжээ. А.Гутерреш Солонгосын хойгт болсон явдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүргэх хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг талуудад уриаллаа гэж НҮБ-ын тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.