Токио хотын хүн амын тоо 14 сая давжээ

Токио хотын хүн амын тоо 14 сая давжээ

Японы нийслэл Токио хотын хүн амын тоо 14 сая давсан тухай эрх баригчид мэдэгджээ.

Өнгөрсөн 5 дугаар сарын 1-нд мэдээлснээр, Токио хотод 6.88 сая эрэгтэй, 7.12 сая эмэгтэй иргэн оршин сууж байна. Хотын хүн амын тоо нэмэгдэж байгаа нь сургуульд сурч, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор бусад мужаас нийслэл хот руу хүмүүс олноороо шилжин ирж буйтай холбоотой төдийгүй коронавирусний дэгдэлтийн улмаас Токио хотын оршин суугчид оршин суух газраа өөрчлөхийг хүсэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Токио хотын хүн амын тоо 1962 онд 10 сая давж, сүүлийн хэдэн арван жилийн туршид энэ тоо тогтвортой өсжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.