ОХУ, АНУ зэвсэглэлд хяналт тавих асуудлыг хэлэлцэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Маршалл Биллингсли ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябковтой зэвсэглэлд хяналт тавих асуудлаар Австрид энэ сарын 22-23-нд яриа хэлэлцээ хийнэ. Энэ яриа хэлэлцээнд Хятадыг оролцохыг урьсан хэмээн Төрийн департаментын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
“ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябковтой зэвсэглэлд цаашид хяналт тавихтай холбоотой харилцан зөвшилцсөн асуудлуудыг хэлэлцэнэ. АНУ энэ хэлэлцүүлэгт нэгдэх урилгыг БНХАУ-д явуулсан бөгөөд зэвсэглэлд хяналт тавих тухай яриа хэлэлцээг 3 улс шударгаар явуулах шаардлагатайг байгааг мэдэгдсэн” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Хятад улс зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ, АНУ-тай гурван талт яриа хэлэлцээ хийх бодолгүй байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин 6 дугаар сарын 9-нд мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид одоо байгаа хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчихийг байнга эрмэлзэж байдаг учир энэ яриа хэлэлцээнд Хятадыг татан оролцуулахыг оролдож байгаа нь утгагүй юм гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.