БНХАУ наймдугаар сар гэхэд вакцинаа бэлэн болгоно
БНХАУ-ын нэгэн компанийн хөгжүүлж буй вакцин наймдугаар сар гэхэд хүн дээр туршиж дуусах бөгөөд наймдугаар сарын сүүл гэхэд бэлэн болно гэж мэдээллээ.
Вакциныг сармагчин болон бусад амьтан дээр туршихад маш сайн үр дүн үзүүлж байсан учраас хүн дээр турших туршилтаа аль хэдий нь эхэлсэн байна.
Хүн дээрх туршилт наймдугаар сар хүртэл хоёр үе шаттайгаар болох аж. Эхний шатанд нийт 144 сайн дурынхан хамрагдаж байгаа бол хоёрдугаар шатанд 600 гаруй сайн дурынхан хамрагдахаар болжээ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод төвтэй “Sinovac Biotech” компани короанвирусний эсрэг вакциныг гарган авахаар хөгжүүлж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий даяар одоогийн байдлаар 11 компани вакциныг хүн дээр туршиж байна.
Эх сурвалж: ABC News
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.