Европын төв банк худалдан авах бондоо 600 тэрбум еврогоор нэмэгдүүллээ
Дэлхийн төв банкууд цар тахлын эдийн засаг дахь эрсдэлийг бууруулахын тулд мөнгөний зөөлөн бодлогын шийдвэрүүд гаргасаар байна.
Тухайлбал, Европын төв банк цар тахалтай тэмцэх бодлогын хүрээнд худалдан авах бондын хэмжээгээ 600 тэрбум еврогоор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр энэ зургаадугаар сарыг дуустал нийт 1.35 их наяд еврог худалдан авахаар болсноо зарлаад байна.
Европын төв банкны шинэчилсэн төсөөллөөр Евро бүсийн эдийн засаг 2020 онд 8.7 хувиар агших, ирэх онд 5.2 хувиар өсөхөөр байгаа аж.
Мөн бүсийн инфляц энэ онд 0.3 хувь, ирэх онд 0.8 хувьтай буюу зорилтот хоёр хувийн түвшнээс доогуур гарахаар байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.