Бразилд хоногт 40 мянга орчим тохиолдол бүртгэгдлээ

Бразилд хоногт 40 мянга орчим тохиолдол бүртгэгдлээ

Бразил улсад өнгөрсөн шөнө коронавирусний халдварын 39436 тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус улсад өвчилсөн хүний нийт тоо 1.151.479 болсон байна. Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор тус улсад 1374 хүн коронавирусний халдвараар нас барж, нийт нас баралт 52771 болжээ.

Бразил улс коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Тус улсын Ерөнхийлөгч тархалт өндөр байгааг үл харгалзан хөл хорионы дэглэмийг сулруулна гэсэн нь ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Түүнчлэн Бразилын Холбооны шүүх Ерөнхийлөгч Жаир Болсонаруг олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг үүрэг болгожээ.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар амны хаалт зүүх нь коронавирусний халдвараас хамгаалах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга юм. Амны хаалт зүүх, гараа савандаж угаах, хүн хоорондын зай барих гэсэн гурван энгийн дүрмийг алхам тутамдаа сахихыг сануулъя.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.