ОХУ энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулахгүй

ОХУ энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулахгүй

ОХУ-ын Спортын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Бид төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. 2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохгүй. Манай улс 2022 онд Красноярскт насанд хүрэгчдийн, 2021 онд Уфад идэрчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулна” гэж ярьжээ.

Энэ жил чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн явагдахгүй байсан боловч Токиогийн олимп нэг жилээр хойшлогдсоны дараа 2020 оны сүүлээр ДАШТ-ийг зохион байгуулахаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо шийдвэрлэсэн.  Одоо тус тэмцээнийг хүлээн авах орныг хайж байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.