Сэжигтэй этгээд цэргийн бааз руу нэвтрэхийг завджээ
ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын XI ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэж буй цэргийн бааз руу сэжигтэй этгээд нэвтрэхийг завджээ.
Тодруулбал, эвслийн цэргийн хүчний “Мармал” бааз руу 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Мохммад Мансоор Рахман гэх орон нутгийн иргэн ачааны авто машинтай нэвтрэх оролдлого хийх үед нь манай цэргийн алба хаагчид сонор сэрэмжтэй ажилласны үр дүнд таслан зогсоолоо.
Сэжигтэй этгээд нь талибан хөдөлгөөнд гишүүнээр элсэж, эвслийн цэргийн эсрэг алан хядах ажиллагаанд оролцож байсан бөгөөд алан хядагч нарыг мэдээллээр хангах зорилготой байж болзошгүй хэмээн НАТО-гийн тагнуулын албанаас мэдэгдсэн юм.
Олон улсын хүчлэн хамгаалалтын баталоьоны удирдлагаас манай цэргийн алба хаагчдад үүргээ мэргэжлийн түвшинд сайн гүйцэтгэж, баазын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ХАШХҮҮ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.