Хятадад хоногт 20 тохиолдол бүртгэгдлээ
Хятад улсад хоногт коронавирусний халдварын 20 шинэ тохиолдол бүртгэгдсэний 19 нь идэвхтэй, нэг нь шинж тэмдэггүй тохиолдол байжээ. “COVID-19”-ийн 13 тохиолдол нь Бээжинд бүртгэгдсэн байна.
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр тус улсад зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 1893 хүртлээ өссөн бол 1805 хүн эдгэрчээ. 88 хүн эмчлүүлж байгаа аж.
Хятадын инженерийн шинжлэх ухааны академийн академич, Хятадын тэргүүлэх вирус судлаачдын нэг Жун Наньшань цар тахал энэ оны өвөл бус 2021 оны хавар намжина гэсэн таамаглалыг дэвшүүлсэн юм. Түүний дүгнэж байгаагаар халдварын хоёр дахь давлагаа хүчтэй байхгүй гэнэ. Тэрбээр улс орнуудад хандан шаардлагатай үед иргэний агаарын тээврийг хязгаарлаж, сургуулиудыг түр хаан, богино хугацаанд хатуу арга хэмжээ авах хэрэгтэйг зөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.