Япон АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулахаас татгалзжээ
Япон улс Америкийн “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзлаа гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Тус улсын батлан хамгаалахын сайд Таро Коно энэ системийн үнэ өртөг, байршуулах хугацаа болон техникийн бусад асуудлаас үүдэн “Aegis Ashore” системээс татгалзана гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Японы Засгийн газар 2017 онд Хойд Солонгосын зүгээс пуужин удаа дараа харваж байсан үед АНУ-ын “Aegis Ashore” хоёр системийг байрлуулах тухай шийдвэр гаргаж байв. Эдгээр системийг Японы баруун хойд Акита муж, баруун өмнөд Ямагучи мужид байрлуулахаар төлөвлөж байжээ. Энэ тохиолдолд “Aegis Ashore” системийн үйлчилгээний тойрог бүх Японыг хамрах байжээ.
Систем тус бүрийн өртөг 100 тэрбум иен буюу 890 сая ам.доллароор үнэлэгдэж байсан бөгөөд 2023 онд багтаан байршуулахаар төлөвлөж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.